







SPF 50 хамгаалалттай нарны тос:
UVA болон UVB туяанаас зэрэг хамгаалж, арьс түлгэцэх, үрчлээтэх, эрт хөгшрөхөөс сэргийлнэ. Өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой. Хөнгөн, зөөлөн бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, цагаан vртэс, наалдамхай мэдрэмж үлдээхгүй. Солонгосчуудын хэлдэг "шилэн арьс" (glass skin) мэт чийглэг, гялалзсан харагдуулна.
Хөгшрөлтийн эсрэг NAD+ агуулсан олон үйлдэлт нарны тос:
Арьсны эсийн шинэчлэлтийг дэмжиж, коллагеныг идэвхжүүлэн, гэмтсэн арьсыг нөхөн сэргээдэг NAD+ хэмээх хөгшрөлтийн эсрэг хүчтэй найрлагатай. Мөн арьсыг чангалах 9 төрлийн пептид болон уян хатан чанарыг сайжруулах коллаген агуулсан тул үрчлээний эсрэг үр дүнтэй ажиллана.
Гялалзсан, гэрэлтсэн арьс:
Арьсыг дотроосоо гэрэлтсэн мэт харагдуулна. Чангалах үйлчилгээтэй цувралын бүтээгдэхүүн тул давхарлан түрхэх тусам арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Хөнгөн бүтэцтэй, тослогтож гялайхгүй тул дангаар нь болон будгийн суурь болгож хэрэглэхэд тохиромжтой. (Зөвлөгөө: Хамгийн өндөр хамгаалалт, гялалзсан байдлыг авахын тулд No.9 цувралын тонер, эссенцийг нарны тостой хамт хэрэглээрэй).
Эмнэлзүйн туршилтаар батлагдсан:
Хэт ягаан туяанаас үүдэлтэй арьс унжих, уян хатан чанараа алдах, үрчлээтэх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс сэргийлдэг нь батлагдсан. Наранд халж, гэмтсэн арьсны бүрхүүлийг тайвшруулж, нөхөн сэргээнэ. Арьсны нүх сүв бөглөхгүй (Non-comedogenic), нүд хорсгохгүй, чийгшил алдагдуулахгүй.
Хэнд зөвлөх вэ?
Бүх төрлийн арьс болон арьсны өнгөнд тохирно. Ялангуяа арьс нь унжсан, чанга байдлаа алдсан, эсвэл ердийн нарны тос түрхэхэд хуурайшиж, бөөгнөрдөг хүмүүст нэн тохиромжтой. Мөн чийглэг, гялалзсан арьстай болохыг хүсдэг хүмүүст зориулагдсан.