
ӨНГӨ СЭРГЭЭХ БОЛОН ГЭРЭЛТҮҮЛЭХ — Анхны үеийн масктай харьцуулахад 4.8 дахин их аминдэмийн идэвхт бодисоор баяжуулагдсан тул арьсыг эрчимтэй сэргээн гэрэлтүүлнэ. Бидний патентлагдсан тусгай HYDRODEEPER complex нь чийгшүүлэгч чухал найрлагуудыг агуулсан бөгөөд арьсны чийгшлийг сайжруулж, эрүүл хамгаалалтын давхаргыг хадгалахад тусална.
VITA ACTIVE 3X COMPLEX — Арьсыг агшин зуур гэрэлтүүлж, илүү тодорсон, өнгөлөг харагдуулна. С аминдэм, сацума мандарины хальсны ханд (Citrus Unshiu Peel Extract), чацаргана (Seaberry Buckthorn), ниацинамид (Niacinamide), биотин (Biotin), про-витамин B5 болон Е аминдэмийн хоёр өөр хэлбэр нь арьсыг эрчимтэй цайруулж, туяарсан эрүүл өнгөлөг болгоно.
БИО ЗАДАРДАГ МАСКНЫ ДАВХАРГА (ШИРХЭГЛЭГ) — Энэхүү VEGAN сертификаттай, байгальд ээлтэй маскны ширхэглэг нь торгомсог зөөлөн бөгөөд арьсанд нягт наалдаж, тэжээллэг эссенцийг хамгийн сайн шингээнэ. Маскны сайжруулсан хэлбэр нь бүх төрлийн нүүрний хэлбэрт эвтэйхэн сууна. Мэдрэмтгий арьсанд туршигдсан бөгөөд аюулгүй.
FSC СЕРТИФИКАТТАЙ + СОЁНЫ ЦЭХИЙН БУДГААР ХЭВЛЭСЭН ХАЙРЦАГ — MEDIHEAL нь FSC (Ойн удирдах зөвлөл)-ийн байгаль орчин болон нийгмийн стандартод нийцсэн тогтвортой сав баглаа боодол ашигладаг бөгөөд байгальд ээлтэй соёны цэцгийн тосон бэхээр хэвлэдэг.
Хэрэглэх заавар:
1. Нүүрээ цэвэрлэж, тонер (тоник) түрхсэний дараа маскийг тавина.
2. Маскийг дээш нь татаж, нүүрэндээ сайтар нааж, нүд, хамар, амны орчимд тааруулна.
3. 10–20 минут тайван амрах.
4. Маскийг авч хаяна. Үлдсэн эссенцийг арьсанд бүрэн шингээхийн тулд хурууны өндгөөр зөөлөн товшиж өгнө.