Богино тайлбар
Энэхүү салфеткан маск нь эмзэгшсэн, батга гарамтгай арьсанд төгс тохирно. Арьсны нүх сүвийг огт бөглөхгүйгээр чийгшүүлнэ.Орц найрлагууд:
Сентелла ургамлыг дээр үеэсээ арьсыг анагаах, шарх эдгээх зориулалтаар хэрэглэж ирсэн учраас эмзэгшсэн арьсыг сайтар тайвшруулна. Мөн гиалуроны хүчил агуулснаар бүхий л арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн голлох үүргүүд болох гүн чийгшүүлэх, тайвшруулах, зөөллөх үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ. Нэмэлтээр магворт, хүн хорхоодой, ногоон цай гэх арьсанд хэрэгцээтэй байгалийн ургамлуудыг агуулснаараа онцлогтой.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.